Нууцлалын бодлого

Сүүлд шинэчилсэн: 2026-10-20

Sonatoon (sonatoon.mn, my.sonatoon.mn, api.sonatoon.mn — цаашид «Сайт») нь хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг хамгаалахыг эрхэмлэнэ. Энэ бодлого нь бид ямар мэдээлэл цуглуулдаг, юунд ашигладаг, хэрхэн хадгалдаг, таны ямар эрх байгааг тайлбарлана.

1. Цуглуулдаг мэдээлэл

  • Бүртгэлийн мэдээлэл: имэйл хаяг, харуулах нэр, нууц үгийн хэш (нууц үгийг өөрийг нь хадгалдаггүй).
  • Сошиал нэвтрэлт (Google, Discord, Apple): та эдгээрээр нэвтэрвэл тухайн үйлчилгээнээс зөвхөн таны хэрэглэгчийн ID, имэйл хаяг, нэрийг авч бүртгэлтэй тань холбоно. Таны нууц үг, найзын жагсаалт, бусад мэдээллийг авдаггүй.
  • Хэрэглээний мэдээлэл: уншсан бүтээл, бүлэг, нээсэн бүлэг, coin-ы гүйлгээ, сэтгэгдэл, үнэлгээ, reaction.
  • Техникийн мэдээлэл: үзэлт тоолох, давхар тоолохоос сэргийлэх зорилгоор IP хаягийг нэг чиглэлтэй хэшлэж түр хадгална; хөтчийн төрөл (user agent) session-ы бүртгэлд хадгалагдана.
  • Cookie: нэвтрэлтийн session cookie (sid), зочны cookie (gid, сэтгэгдэл, reaction-д) болон сошиал нэвтрэлтийн 10 минутын түр cookie. Зар сурталчилгааны болон гуравдагч этгээдийн хяналтын cookie ашигладаггүй.

2. Мэдээллийг юунд ашигладаг вэ

  • Бүртгэл үүсгэх, нэвтрүүлэх, бүртгэлийг таних, аюулгүй байдлыг хангах.
  • Coin цэнэглэлт, бүлэг нээлтийн гүйлгээг бүртгэх, маргаан гарвал шалгах.
  • Үзэлт, үнэлгээ, ранкинг зэрэг статистик гаргах.
  • Орчуулагчдад өөрийнх нь бүтээлийн статистикийг харуулах.
  • Сайтын дүрэм зөрчсөн сэтгэгдэл, бүртгэлд арга хэмжээ авах.

3. Гуравдагч этгээдэд өгөх эсэх

Бид таны хувийн мэдээллийг зардаггүй, зар сурталчилгааны зорилгоор дамжуулдаггүй. Мэдээллийг зөвхөн хуулийн шаардлагаар, эсвэл Сайтыг ажиллуулахад шаардлагатай техникийн үйлчилгээ үзүүлэгчид (сервер байршуулалт) хүрээнд ашиглана. Coin цэнэглэлт банкны шилжүүлгээр хийгддэг тул бид таны картын мэдээллийг авдаггүй, хадгалдаггүй.

4. Хадгалалт ба аюулгүй байдал

Мэдээлэл шифрлэгдсэн холболтоор (HTTPS) дамжиж, хандалт хязгаарлагдсан серверт хадгалагдана. Нэвтрэлтийн session 30 хоногийн дараа автоматаар дуусна. Бүртгэлээ устгуулахыг хүсвэл доорх хаягаар хандана уу; бид бүртгэл, сэтгэгдэл, хувийн мэдээллийг устгана (гүйлгээний бүртгэлийг хуулийн хугацаанд нэргүй хэлбэрээр хадгалж болно).

5. Таны эрх

  • Өөрийн мэдээллийг харах, засах (Профайл хэсгээс).
  • Сошиал нэвтрэлтийн холболтыг салгуулах, бүртгэлээ устгуулах.
  • Бидний хадгалсан мэдээллийн хуулбарыг хүсэх.

6. Хүүхдийн мэдээлэл

Сайт 13-аас доош насны хүүхдэд зориулагдаагүй бөгөөд тэднээс зориуд мэдээлэл цуглуулдаггүй. Зарим бүтээл насны хязгаарлалттай байж болно.

7. Өөрчлөлт

Бодлогод өөрчлөлт орвол энэ хуудсанд шинэчилсэн огноотой нь нийтэлнэ. Томоохон өөрчлөлтийг нэвтэрсэн хэрэглэгчдэд мэдэгдлээр хүргэнэ.

8. Холбоо барих

Нууцлалтай холбоотой асуулт, хүсэлтийг hello@sonatoon.mn хаягаар илгээнэ үү.